Аяа намар цаг чи аз жаргалыг минь булаахаар ирэв үү, аль эсвэл аятайхан бүсгүйтэй танилцуулахаар ирэв үү, алин боловч чи ирдгээрээ ирж, би байдгаараа байж л байна. Гэвч харамсалтай нь чи цаашид ч ирдгээрээ ирж, би харин хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх өдөр ирнэ. Тэр үед намар чи өөрийгөө хаягдсан гэж бодоорой гэдэг өгүүлбэрүүд нь гарчигийн цаад далд утгыг гаргаад ирж байх жишээтэй гээд нөгөө галзуу өвчний хамгийн эхний шинж тэмдэг бол өөрийгөө тагнуулч гэж бодох гэдэг оноштой тун таарсан сайхан эхлэл боллоо.
Хэдэн өдөр дайсны талын хэдэн олзлогдмолуудынхруугаа очиж дээрэлхэж байгаад эргэж ирээд дээлээ эгэлдрэглэгсэдийнхрүүгээ очиж элэг доог хийж явсаар байтал өлсөх шиг ч болох шиг. Хаашаа янзын фашизмчлагдчихсан ертөнц гэхээрээ ийм байдаг байнаа гэдэг өгүүлбэр гоё байсан уу? Яг одоо ахиад чанга уншдаа.Тагнуулч хүн хэзээ ч ээрч болохгүй. Учир нь гэвэл Жэймс Бонд, Штерлиц хоёр кинон дээрээ ээрдэггүй юм! Гэхдээ ээрч болно л доо. Ээрээд суухаар эмгэн шиг харагдаад байдаг юм. Утас ээрэх чинь тагнуулч эр хүний ажил биш!
Хорвоо тэгж байгаад их даажинтай туучий байгаа биз? Чиний мэдэх зүйлийн талыг нь ч мэдэхгүй хүн чиний дарга, чиний дуусгаж чадах зүйлийн эхлэлийг нь ч хийж чадахгүй хүн чиний даргын дарга, чиний гэдэгт таван үсэг ордог гэдгийг таван секундын дараа бодож байж олдог нөхөр чиний даргын даргын дарга, чиний явалддаг хүний гэр бүлийн хүн нь чиний даргын даргын даргын дарга гээд их дүүжинтэй хорвоо шүү. "Чинида" гэдэг нэртэй тагнуулч байвал сонсголонтой л юм.
За тэгээд намар над дээр ирнээ гэдэг чинь үнэн хэрэгтээ балиар заваан тамхичин нөхөр л ирж байгаагаас өөрцгүй шүү дээ. Намар ирлээ, утаатай боллоо. "Намар бол хар тамхичин" (ТТГ-ын нууц архиваас)

No comments:
Post a Comment